Энэхүү сургалтын гол зорилго нь залуу үеийн шинэ 'coder' -уудыг урамшуулах зорилготой бөгөөд маш богино буюу нэг долоо хоногийн хугацаанд, ямар ч үнэ төлбөргүйгээр веб хөгжүүлэлтийн талаарх цогц мэдлэгийг олж аван өөрийн хүссэн вэб сайтаа хийх чадвартай болох боломжийг бид энэхүү сургалтаараа олгож байна.
Сургалт нь гол хоёр хэсгээс бүрдэж байгаа бөгөөд эхний хэсэг нь Front-end хөгжүүлэлттэй дараагийн хэсэг нь Back-end хөгжүүлэлттэй холбоотой агуулгуудыг заах болно.
Front-end хэсгээс олж авах чадварууд:
• HTML, HTML5 -ийн үндэс, суурь мэдлэг
• CSS, CSS3 -ийн үндэс, суурь мэдлэг
• CSS архитектур
• Препроцессорууд
• Javascript -ийн үндэс
• HTML5 элементүүдийн CSS загварыг JS ашиглан өөрчлөх
• HTML5 Форм -той ажиллах
• Сүүлчийн хувилбар болох ES2016 -ийн үндсэн ойлголтууд, боломжуудыг ашиглах
• Front-end framework -уудын үндэс
• Foundation 6 -ийн үндэс, түүнийг ашиглан вэбсайт бүтээх
Back-end хэсгээс олж авах чадварууд:
• Вебийн үндсэн ажиллагаа
• MVC бүтэц
• Django суулгах, ашиглах
• MODEL ашиглах (table, column, г.м)
• VIEW ашиглах (controller, write query, get request, г.м)
• Template ашиглах (html page)
• Form удирдах (post request, insert data)
• Өгөгдлийн сантай холбоотой ойлголтууд (foreign key, relationship)
Анхаарах зүйлс:
• Өөрийн нөүтбүүктэй ирэх
• Хичээл таслахгүй байх
• Эхний хичээлд суугаагүй тохиолдолд дараагийн хичээлүүдэд суух боломжгүй (Дараа дараагийн хичээлүүдэд шаардлагатай мэдээллийг эхний хичээл дээр олгоно.)
• Доорх формын "Шалгуур" хэсгийн асуултанд хариулсан байдлыг харгалзан таныг энэхүү сургалтанд тэнцэх эсэхийг шийдвэрлэх болно! Сургалтанд тэнцсэн эсэхийг сургалт эхлэхээс долоо хоногийн өмнө таны цахим шуудангийн хаягаар мэдэгдэх болно.
Хүний тоо: 10 хүн /Доорх холбоосоор заавал бүртгүүлээрэй/
https://goo.gl/forms/CGNRNTfOO682DpGJ2
facebook event:
Нэмэлт асуулт байвал доорх утсаар холбогдоно уу.
Утас: 85050319, 88956633